Т.Мөнхсайхан: ХУД-ийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад 3.9 ТЭРБУМ төгрөг ТУСГАГДЛАА

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

ХУД-ийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад  3.9 ТЭРБУМ төгрөг тусгагджээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан  "Иргэн бүр гэртээ ойр, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой байх ёстой.

2027 оны улсын төсөвт Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн салбарын 3 төсөл, арга хэмжээнд 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдлаа.

Үүнд:

  • 10 дугаар хорооны 36 ортой сэргээн засах төвийн барилга -493.5 сая төгрөг
  • 20 дугаар хорооны Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын барилгын их засвар - 1.395 тэрбум төгрөг
  •  Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж - 2 тэрбум төгрөг

Эдгээр хөрөнгө оруулалт нь сэргээн засах тусламжийн орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, үйлчилгээний нөхцөлийг дээшлүүлэхэд чиглэж байна.

Тиймээс төсөвт туссан ажлуудын хэрэгжилт, хөрөнгө оруулалтын үр өгөөжид анхаарч, иргэдэд бодит үр дүн хүргэхийн төлөө ажиллана.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн салбарт 2027 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж байна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671554
0 эможи

keyboard_arrow_up