Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2026 оны 11 сарын 17

Arslan.mn

Иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох нийтийн өргөдөл санаачилж, улмаар 100.094 иргэний санал авсан тул хуулийн дагуу хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-аар хэлэлцэх ёстой.

Үүний дагуу Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг дансанд нь шилжүүлэх өргөдлийг өнөөдөр14:00 цагаас Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ.

Үүний дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг холбогдох Байнгын хороод буюу Эдийн засаг, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн юм.  Тэрээр уг асуудлыг Байнгын хороодод шилжлүүлж байгаагаа мэдэгдэхдээ "Энэ бол чухал асуудал. Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх өргөдлийг 100 мянган иргэн дэмжсэн байна. Энэ бол 100 мянган хүний дуу хоолой, хүсэл, хүлээлт. Үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ хуулийн дагуу хэлэлцэж хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийг одоогийн болон ирээдүйнд иргэддээ тэгш хүртээх зарчмыг маш тодорхой заасан байдаг. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой. Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх вэ гэдэгт сэтгэлийн хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай хандах ёстой" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671517
0 эможи

Отгонтөгс
2026-11-17 11:42
Бэлэн аван байн өр зээл ихэт баин
Бид тэнэг биш
2026-11-17 10:57
Ноогдол ашиг авах гэж байхад, бүх цахим болон гишүүд бэлэн мөнгө тараах гэж байна гээд албаар гуйвуулж сурталчилаад яриад байх юм. Хувьцааныхаа ашигаал авах гээд байнашдээ . Ямар галзуурмаар новшнууд вэ? Та нар чинь
keyboard_arrow_up