ФОТО: Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны онцлох агшин

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой өнөөдөр /2026.11.10/ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр тохиож байна.
Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсын Их Хурлын үе үеийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт шагналтууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцлоо.







































