Чуулганы хуралдааны талд нь суугаагүй УИХ-ын гишүүн Х.Болормаа ₮3,4 тэрбумын 5 ОРОН СУУЦ, ₮60 саяын 4 ГАЗАРТАЙ

УИХ ил тод, нээлттэй байх хүрээнд вэб сайтаа шинэчилж, хуралдааны тов, гишүүдийн ирцийн мэдээлэл зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгосон.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нь гишүүдийн олонх буюу 50-аас дээш хувь нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог.
Тэгвэл чуулганы хуралдаанд талд нь суугаагүй буюу хамгийн бага ирцтэй 10 гишүүний нэгээр АН-аас сонгогдсон Х.Болормаа тодорчээ. Тэрээр 45 удаагийн эмнэлгийн чөлөөтэй, 10 удаа хуралдаан тасалсан, 30-д нь хоцорсон бөгөөд ийнхүү хуралдаанд хамгийн бага оролцсон гишүүдийн нэг болсон байна.
Тэгвэл энэ удаа Чуулганы хуралдааны талд нь суугаагүй УИХ-ын гишүүн Х.Болормаагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний орлого УИХ-ын гишүүн болсноос хойш буурч өсөж, 400 сая төгрөгөөс 286 сая төгрөг болжээ. Харин үл хөдлөх нь 2,3 тэрбумаас 3,4 тэрбум төгрөг болж ӨСЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮286 сая
Гэр бүлийн орлого: ₮84 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮729 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум /Орон сууц-5, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮320 сая / Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: : ₮0 сая
Газар: ₮60 сая /Эзэмших-931м2-2, Эзэмших-932м2-2/ Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮715 сая
Хадгаламж: ₮912 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮172 сая гэж мэдүүлжээ.
Мөн Эрдэнэс Таван Толгой ХК, Эмпайр тотем ХХК ХХК, БДТТ ХХК, Манзишир хид ХХК, ЭЙ БИ ЖЙ энерго ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоонд хувьцаа эзэмшдэг гэжээ.







