М.Энхцэцэг: Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг баталвал салбарын харилцаа маш тодорхой зохицуулалттай болно

2026 оны 10 сарын 16

Arslan.mn

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2026.10.15) үдээс хойших нэгдсэн хуралдаан цагт эхэлж, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Төслийг баталснаар дулааны салбар дахь авлигын эрсдэл буурах, эсэх, дулааны тоолууржуулалтын өртөг, үр нөлөө, хэрэглэгчид буюу иргэдэд очих дулаан хангамжийн үйлчилгээний чанар, үнэ өртгийн өөрчлөлтийн талаарх гишүүдийн асуултад М.Энхцэцэг гишүүн хариулав.

Тэрээр “Энэ салбарын эрх зүйн зохицуулалт маш товч, Эрчим хүчний тухай хуулийн таван хувиар Монгол Улсад дулаан хангамжтай холбоотой харилцааг зохицуулж, үлдсэн асуудлуудыг 800 гаруй журмаар зохицуулж байна. Салбарын эрх зүйн орчин тодорхойгүй, тогтворгүй байдал нь авлига, хүнд суртлын шалтгаан болжээ.

Бие даасан хуультай болсноор салбарын харилцаа маш тодорхой зохицуулалттай болно гэв.

Дулааны тоолуурын нэгж өртөг одоогоор нэг сая орчим төгрөг байгаа ч хэрэглээ өргөжих хэрээр үнэ буурах боломжтой хэмээн тооцжээ. Тоолуур үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өмч байх учир хэрэглэгчдэд төлбөрийн дарамт үүсэхгүй гэв. Дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага тоолууржуулах асуудлыг хариуцан шийдвэрлэнэ.

Дулааны тоолууртай болсноор иргэд хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг төлөх учир хэрэглээгээ удирдах, хэмнэх нөхцөл бүрдэх аж. Энэ нь одоогийн төлбөрийн тогтолцооноос илүү хэрэглэгчид ашигтай. Улмаар гишүүд шилжилтийн үеийн зохицуулалт, тарифын шинэчлэл, зорилтот бүлгийн хэрэглэгчдийг хамгаалах механизмыг анхаарч, төсөлд нарийвчлан тусгах шаардлагатай гэв.

Хуулийн төсөл нь салбарын зохицуулалтыг цэгцэлж, авлига, хүнд суртлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тархмал болон бие даасан дулааны эх үүсвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг П.Сайнзориг гишүүн тэмдэглэв.

Тэрээр дулаан хангамжийг нэмснээр агаарын бохирдол, орон сууцжуулалт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцож, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дулаан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дулааны хэрэглээгээ хянах нөхцөлийг бүрдүүлэх төсөл дэх зохицуулалтуудыг О.Саранчулуун гишүүн дэмжиж буйгаа хэлээд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн онцлог, нөхцөлийг харгалзан мэдээлэл, үйлчилгээ хүргэх боломжийг тооцож, холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагыг дурдаад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Энэ хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан.

Энэ дагуу Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцож, нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Эх сурвалж: parliament.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671077
0 эможи

keyboard_arrow_up