Н.Батсүмбэрэл: ЧД-ийн 5 сургуулийг УСАН БАССЕЙН бүхий спорт цогцолбортой болгоно

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Хүүхэд хаана амьдарч, аль сургуульд суралцаж байгаагаас үл хамааран ижил стандартын, эрүүл аюулгүй, хөгжлийг нь дэмжсэн орчинд сурч хүмүүжих ёстой.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн “Нэг сургууль – Нэг стандарт” зорилт маань өнөөдөр бодит бүтээн байгуулалт болон үргэлжилж байна.
23 дугаар сургууль 2026 оны хавар усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль болсон. Өнөөдөр тус сургуулийн 3,100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажилтан орчин үеийн стандартын зааланд хичээллэж, бие бялдраа хөгжүүлэх боломжтой болсон.
37 болон 39 дүгээр сургуульд яг энэ жишгээр усан бассейн бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. 37 дугаар сургуулийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 80 гаруй хувьд хүрээд байна.
Дараагийн шатанд 17 болон 149 дүгээр сургуульд мөн адил спорт цогцолбор байгуулах саналыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар зорин ажиллаж байна.
Сургууль бол хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, авьяас чадвар, хүмүүжил төлөвшлийг цогцоор нь дэмждэг хөгжлийн орчин байх ёстой. Тиймээс 23 дугаар сургуулиас эхэлсэн энэхүү сайн жишгийг ганц сургуулиар хязгаарлахгүй, “Нэг сургууль – Нэг стандарт” зорилгынхоо хүрээнд дүүргийнхээ бусад сургуулиудад үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлэх болно." гэв.







