С.Эрдэнэболд: 770 цагдаагийн алба хаагчийн орон тоог танаснаар бодит байдал дээр ачааллаа дийлэхгүй байгаа
2026 оны 10 сарын 08

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд " 770 цагдаагийн алба хаагчийн орон тоог танаснаар бодит байдал дээр цагдаагийн алба хаагчдын ажлын ачаалал нэмэгдэж, үүрэг гүйцэтгэх нөхцөл улам хүндэрч байна.
Гэтэл төрийн өмчит компанийн захирлуудын цалин Монгол Улсын дундаж цалингаас хэд дахин өндөр байгаа.
Энэ зардлыг эргэн харж, шаардлагатай төсвийг цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон тоог бууруулахгүй байхад зарцуулах боломжтой. Иргэдийнхээ аюулгүй байдлыг өдөр бүр хамгаалж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын хөдөлмөр, нөхцөлд бодитой анхаарах шаардлагатай." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670994
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
