Ж.Эпштейний хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлаарх сонсгол болж байна

2026 оны 10 сарын 07

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. 

Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Сонсголын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт сул, хангалтгүй байгааг хэлэв.

Тэрбээр 2022 оны байдлаар улсын хэмжээнд 30 асрамж, халамжийн төвд 924 хүүхэд амьдарч байсан бөгөөд орон нутагт дөрвөн аймагт асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

Мөн 2023 онд 1421 хүүхэд үрчлэгдсэн бол 2024 онд 1175 хүүхэд үрчлүүлсэн байна.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Ц.Элбэгдорж 2010 онд "Өнөр бүл" асрамжийн төвөөс 22 хүүхдийг хууль бусаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн. 2011 оноос эдгээр хүүхдүүд сураг алдарсан. Энэ хүүхдүүд өнөөдөр бүгд Элбэгдорж гэсэн овогтой байх ёстой. Гэтэл тийм биш..." гэв.

УНШИХ: https://www.arslan.mn/politics/parliament/670975.shtml

Жеффри Эпштейн нь Америкийн санхүүч байсан боловч насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт орж байжээ. Тэрээр 1953 онд Нью-Йоркт төрж, санхүүгийн салбарт ажиллан их хэмжээний хөрөнгө хуримтлуулж, улс төрчид, бизнесмэн, алдартнууд зэрэг нөлөө бүхий хүмүүстэй өргөн хүрээний холбоотой байжээ. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670975
0 эможи

Зочин
2026-10-07 20:40
Эпштейн бол педофил буюу хүүхэд хүчирхийлэгч хүн. Элбэгдорж түүнтэй уулзсан нь гутамшиг. 28 өнчин хүүхэд аваад буцааж өгөхөд зарим нь алга болсон гэж байна. Элбэгдорж, эхнэр Болормаа нарыг баривчлан шалгах ёстой.
Т
2026-10-07 18:36
Хзүүгүй пиздаг алчих хүн байхгүй юу Америкт!
Иргэн
2026-10-07 11:31
Балиар хүзүүгүй хулгайчийг барьж авчраачээ бүр эхнэр нь ороод гэр бүлээрээ хүүхэд зарсан бна ш дэ
keyboard_arrow_up