Тооноор орж ирсэн “БЭТ” Ч.Анарын орлого 5 дахин буурч ₮47 сая болсон ч ₮52 тэрбумын АВЛАГАТАЙ

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаа МАН-аас УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийн гуравт эрэмбэлэгдэн, парламентад ногоон гэрлээр сонгогдсон гишүүн бол Ч.Анарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Түүнийг тойрогт нэр дэвшээгүй тул “Тооноор орж ирсэн 48-ын нэг” гэх тодотгол ч дагадаг. Харин бизнесийн хүрээнийхэн Ч.Анарыг “Лэндмн" –ийн босс гэдгээр нь андахгүй. Ер нь Банк болон банк бус санхүүгийн байгууллага л зөвхөн ашигтай ажиллаж, бусад нь татвар, шимтгэл хоёрт сөхөрч байгааг хууль тогтоогч нар өөрсдөө шүүмжлэх ч УИХ дотор “БЭТ” нь сууж буй нөхцөлд Монголд зээлийн хүү буурна гэдэгт эргэлзэх хүн олон бий...

Тэрээр өөрийн орлого нь жилийн дотор 252 сая төгрөгөөс 47 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮47 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮220 сая /Зуслангийн байшин/
Тээврийн хэрэгсэл: ₮740 сая   /Мотоцикл KTM Duke, Мотоцикл KTM Yamaha R1, Chevrolet Camero, Toyota Coaster - маркийн нийт 4 автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮50 сая /Эзэмших-690м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮198 сая
Хадгаламж: ₮2 сая 
Авлага: ₮52,4 тэрбум
Зээл:  ₮674 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
670872
1 эможи

keyboard_arrow_up