МАН-ын 30/38-ынхан өнөөдөр ХАЛЗ ТУЛНА
2026 оны 9 сарын 22

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, томилох асуудлыг өнөөдөр 14:00 цагаас хэлэлцэх тов гарчээ.
Уг нь хуулийн сайдыг огцруулах томилох асуудлыг энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц нь бүрдээгүй. Дараа өдөр нь мөн л ирц бүрдээгүй.
Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх үйл явц ирц хүрэхгүйгээс үндсэндээ ГУРВАН ӨДРИЙН турш ийнхүү гацав.
Уг нь МАН-ын 30-38-ын бүлгийн ирц бүрдчихвэл асуудлыг хэлэлцэнэ. Гэвч 30-ын бүлгээс түлхүү гишүүд суугаагүй тул бүрдэхгүй өнөөг хүрлээ.
Тэгвэл Ардын намын 30/38-ын талын төлөөлөл өнөөдөр 10.00 цагт уулзаж, ойлголцох, тохиролцохоор болсон гэх мэдээлэл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670754
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
