
Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуулыг танилцуулах УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2026.09.21/ үдээс хойш 14:00 цагт хуралдахаар товложээ.
Түүнчлэн өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
|
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
|
|
1
|
· Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах
· Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
· Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
|
14.00
|
“Их хуралдай”
|