Төрөөс ₮1,3 тэрбумын санхүүжилт авсан гэх АН-ын дарга О.Цогтгэрэл жилийн ₮1,8 тэрбумын ОРЛОГОТОЙ

2026 оны 9 сарын 16

Arslan.mn

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал дийлдэхгүй, анги танхим хүрэлцэхгүйгээс байр түрээслэн хичээллэж байна. Нийслэлд гэхэд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгаа нь боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг илтгэх ноцтой үзүүлэлт. Гэтэл Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувийн сургуулиудад зориулан 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан гэх мэдээлэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараасан задаргаанаас ИЛ БОЛЖ байв.

Харин одоо УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий сургууль, цэцэрлэгүүд төрөөс санхүүжилт авсан гэдэг асуудал "дэлгэгдэв".

Тодруулдбал Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэр "АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Тэсо” компанийн хоёр цэцэрлэг төсвөөс 1.3 тэрбум төгрөг авсан байна. Л.Гантөмөрийн хамаарал бүхий “Глобал” сургууль бас төсвөөс мөнгө авсан. Суулт хийж байгаа АН-ын залуу энэ дарга нараасаа ёс зүйн хариуцлага шаард" гэсэн юм.

Тэгвэл төрөөс хувийн цэцэрлэгтээ ₮1,3 тэрбумын санхүүжилт авсан гэх УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1,8 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮114 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,6 тэрбум  /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮970 сая /Mercedes Benz S400CDI , Land Rover Range Rover маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1 тэрбум
Хадгаламж: ₮27 сая 
Авлага: ₮500 сая
Зээл:  ₮1,5 тэрбум гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670690
0 эможи

О.Цогтгэрэл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up