Угсаа залгамжлагч Ш.Бямбасүрэн ₮2,2 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮337 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 9 сарын 08

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа УИХ-д шинээр орж ирсэн хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Ш.Бямбасүрэнгийн  2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нь УИХ-ын гишүүн асан, "Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам"-ын үүсгэн байгуулагч Ц.Шинэбаяр агсны бага хүү юм.

Тэрбээр Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, Дорнод аймгийн Ардчилсан намын дэд даргаар  ажиллаж байгаад ийнхүү УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮337 сая
Гэр бүлийн орлого: ₮26 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,2 тэрбум /Амины орон сууц -2, орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮289 сая / Nissan Patrol  маркийн нэг тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮200 сая /Үхэр-30, Адуу-20/
Газар: ₮1 сая /Өмчлөх-700м2 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая 
Хадгаламж: ₮218 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮117 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670573
0 эможи

keyboard_arrow_up