Гишүүн болтлоо “крандуулсан” М.Ганхүлэгийн орлого нь гишүүн болсноор ₮80 саяар НЭМЭГДЖЭЭ

2026 оны 9 сарын 08

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа улс төрд гарсан ч олонд танигдаагүй, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Улс төрийн шахааны томилгоо хийгдэх явдал тасардаггүй. Үүний тод жишээ бол М.Ганхүлэг гишүүн болсон. Учир нь түүний эхнэр Ж.Учрал нь өнгөрсөн жил татаасаар "ЭТТ" ХК-нд ажилд орсон нь олны шүүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Гэхдээ М.Ганхүлэгийн хувьд улс төрд  өөрөө ч татаасных. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн гэгддэг бөгөөд гэнэт л ХХААХҮ-ийн дэд сайд, улмаар гишүүн болтлоо “крандуулсан” гэхэд болно.

Түүний хувьд жүжигчин Г.Ундармаагийн “U film” Уран бүтээлийн нэгдэл болон “Түмэн хишигтэн”-д ажиллаж байсан намтартай аж.

Тэрээр түүний орлого 2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд байхдаа  32 сая төгрөг байсан бол гишүүн болсноор 80 сая төгрөгөөр нэмэгдэж, 117 сая болжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮117 сая
Гэр бүлийн орлого: ₮62 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮578 сая  /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮24 сая  /Toyota, prius Alpha маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮187 сая /Ямаа-200, Хонь-2, Адуу-10, Үхэр-20, Хонь-150/
Газар: ₮15 сая /Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮118 сая
Хадгаламж: ₮96​​​​​​​ сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮216​​​​​​​ сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670572
0 эможи

keyboard_arrow_up