УИХ-ын ээлжит бус чуулганыг 10:00 цагт нээнэ
2026 оны 9 сарын 07

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 10:00 цагт нээнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ээлжит бус чуулганы товыг тогтоосон юм. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм.
Улсын нэгдсэн төсөв 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай болсон, инфляц 13 хувьд хүрсэн зэрэг нөхцөл байдлын улмаас 2026 оны төсөвт тодотгол хийхээс аргагүй болж, Засгийн газар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Төсвийн тодотголд тусгаснаар төрийн албан хаагчийн цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670537
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
