Н.Батсүмбэрэл: Улсын сургуулийн шинэ жишиг 57 дугаар сургуулиас эхэлж байна

2026 оны 9 сарын 02

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болон шинэчлэгдлээ" гэв.

Тэрбээр " Тус сургууль өмнө нь зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болж, эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг өөрөө үйлдвэрлэж, хуримтлуулах боломжтой боллоо.

Мөн сурагчид 402 ширхэг Chromebook төхөөрөмжөөр хангагдаж, биологи, физик, математик зэрэг хичээлээ 3D орчинд үзэх боломж бүрджээ.

 Анги танхимуудад агаар цэвэршүүлэгч суурилуулж, дотор болон гадна агаарын чанарыг хэмжих төхөөрөмжтэй болсон байна. Мөн гидропоник системээр ургамал, ногоо ургуулж, хүүхдүүд байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцах боломж бүрдэж байна.

Сургуулийн гадна хүүхдээ аюулгүй буулгах түр зогсоол, ухаалаг хаалга, нийт 20 камерын хяналт, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг нэвтрүүлжээ.

Улсын сургуулийн чанар, орчин, хүртээмжийг сайжруулах энэхүү бодит шинэчлэл манай Чингэлтэй дүүргээс эхэлж байгаад баяртай байна.

Эрдмийн өргөө бүр хүүхэд бүрт ээлтэй, эрүүл, аюулгүй, гэрэлтэй байх болтугай" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670486
0 эможи

Н.Батсүмбэрэл
keyboard_arrow_up