Т.Мөнхсайхан: Анхан шатны тусламж, үйлчилгээ чиглэлд дахин 5-аас доошгүй жил ажилласан бол тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 40 хувиар нэмэгдүүлж олгоно

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА" мэдээлэл өглөө.

Анхан шатны тусламж, үйлчилгээ чиглэлд дахин 5-аас доошгүй жил ажилласан бол тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 40 хувиар нэмэгдүүлж олгоно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГАА

Эрүүл мэндийн ажилтнуудынхаа хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, тогтвортой ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь бодитоор сайжруулах нь салбарын хүний нөөцийг тогтвортой байлгах чухал үндэс юм.

Иймээс Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөлд дараах нийгмийн баталгааг тусгалаа.

20+5 жилийн хөдөлмөрийг үнэлнэ.

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлээр 20-иос доошгүй жил ажилласан эмч анхан шатны тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай чиглэлээр дахин 5-аас доошгүй жил ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг одоо мөрдөж буй хэмжээнээс 40 хувиар нэмэгдүүлэн олгоно.

Орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хөгжлийг дэмжинэ.

Сум, тосгон, баг болон анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагад 5 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтнийг 5 жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна.

Эрүүл мэндийн ажилтны хүүхдийн боловсролыг дэмжинэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зохицуулалтыг тусгалаа.

Орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлнэ.

Эрүүл мэндийн ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор:

• ипотекийн хөнгөлөлттэй зээлд тусгай дарааллаар хамруулах;

• ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх;

• хуульд нийцсэн бусад дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Төрийн болон хувийн хэвшилд ажилласан жилийг ялгахгүй.

Нийгмийн баталгаанд хамаарах ажилласан жилийг тооцохдоо төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилласан хугацааг өмчийн хэлбэрээс үл хамааран нэгтгэн тооцно.

Эрүүл мэндийн ажилтнаа дэмжих нь эрүүл мэндийн салбарын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://d.parliament.mn/.../f4160ba4-331d-4465-9bc1...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670316
0 эможи

keyboard_arrow_up