Шатахууны үнэ өсгөх лобби хийж суугаа Б.Пунсалмаа УИХ-ын гишүүн болсноор хөл дүүжлэх УНААГҮЙ болжээ

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр М-Ойл ШТС-ын түгээгч, дарга иргэдэд битгий шатахуун өг гэсэн чиглэл өгсөн учраас өгөхгүй гээд сууж байсан гэж байгаа юм гэжээ.
М-Ойл ШТС-ыг үүсгэн байгуулагч нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа юм.
Тэгвэл АИ92 шатахууны үнэ өсгөж, ард түмэнд ачаа үүрүүлэх шатахууны лобби хийж суугаа, жилийн 85 тэрбум төгрөгийн орлоготой гэгддэг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд УИХ-ын 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч үеэр өөрийн жилийн орлогоо ₮85 тэрбум, гэр бүлийн орлого нь ₮84 тэрбум гэж мэдүүлж олон нийтийн нүдийг орой дээр нь гаргасан гэдэг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮225 сая
Гэр бүлийн орлого: ₮90 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,7 тэрбум /Амины орон сууц -2, орон сууц-4, Хашаа байшин-1, Авто граж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮150 сая /Эзэмших-400м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮490 сая
Хадгаламж: ₮926 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Түүний 2020 оны сонгуульд нэр дэвших үеийн ХОМ:






