Э.Бат-Амгалан: Байрны урьдчилгаа төлбөр 30 хувь авдаг байсныг 50 хувь бууруулах зохицуулалт хуульд оруулсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан: 2026, 2027, 2028 онуудад нийслэлийн хэмжээнд есөн байршилд 24 мянга орчим төрийн оролцоотой орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёр мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байр орон сууцанд хамрагдах боломжтой. Хөлслөөд өмчлөх, газраар солих гэх мэт боломжтой.
Өнгөрсөн цаг хугацаанд ахмад, залуучууд руу чиглэсэн орон сууцны ажлууд үнэндээ зогссон. Тиймээс энэ хуулиуд бие биенээ дэмжих болно. Хоорондоо уялдаатай хоёр хууль болсон гэж үзэж байгаа. Өмнө нь бид нийлүүлэлтийг нь бус эрэлтийг нь л харж байсан. Хуулиуд батлагдвал ахмадад бид нийгмийн орон сууцнуудыг олгоно.
Залуучуудад бол хөлсний орон сууц. Түүндээ түрээслэж амьдарч байгаад дараагийн байр, байшиндаа орох боломжийг нь олгоно. Монголд залуучууд их байгаа ч ипотекийн зээлийн дундаж нас нь 37 гэж байгаа. Залуучууд энэ зээлд хамрагдаж чадахгүй байна. Ийм асуудлуудыг зохицуулсан.
Байрны урьдчилгаа төлбөр 30 хувь авдаг байсныг 50 хувь бууруулах зохицуулалт хуульд оруулсан.
ТОСК, НОСК хоёрын тухайд уялдаа, холбоогүй 5-6 газар байна. 300 гаруй ажилтантай. Энэ давхардлыг арилгах, татан буулгах зохицуулалтууд хуульд бий." гэв.
