Д.ГАНБАТ: Монголын ард түмэн эв эеийг хичээх хэрэгтэй. Авлига, хулгай нь илрэх гээд ирэхээр бусад асуудал руу займчуулж байна

2026 оны 7 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Би нэг зүйл хэлмээр байна. Монголын ард түмэн эв, эеийг хичээх хэрэгтэй. Сүүлийн үед хараад байхад хоёр хөршид хуваах гэсэн, авлига хулгай нь илрэх гээд ирэхээр бусад асуудлууд руу займчуулдаг зүйл байна.  

Ялангуяа Казах, Монголын эв нэгдлийн талаар ярих нь зүйтэй. Ерөнхийлөгч Казахстан улсын Консулын газрыг Баян-Өлгийд байгуулах санал санаачилга гаргасан нь зөв зүйтэй. Ер нь Монголоо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй шүү.  

Баян-Өлгийд төрсөн, казахстаны иргэншил авчихсан хүмүүс нутагтаа ирж байгаад ямар ч асуудал байхгүй шүү дээ.

Манай Т.Аубакир сайд шиг монголоор сайхан ярьдаг. С.Зулпхар гишүүн шиг системтэй боловсролтой, Х.Жангабыл гишүүн шиг ноён нуруутай хүн ховор. Манай Б.Бейсен гишүүн онгоцонд хүний амь авраад л явдаг гавьяат эмч. Баян-Өлгийд төрсөн, Казахстаны иргэншил авсан хүмүүс төрсөн нутагтаа ирэхэд ямар ч асуудал байхгүй шүү дээ." гэв.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669729
0 эможи

Д.ГАНБАТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up