“Алдарт уяач“ Д.Батбаяр гишүүн болсноор орлого нь ₮980 саяас ₮40 сая болж буурсан ч АДУУНЫ ТОО 150 болжээ

Авлигатай Тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2025 оны ХАСХОМ нэгтгэн гаргажээ. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Нийт 126 гишүүний 110 нь буюу 87% нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй байна.
Тэгвэл энэ удаа АН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батбаярын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Үе дамжсан бизнестэй тэрбээр УИХ дахь тэрбумтан гишүүдийн тоонд ордог бөгөөд 12,9 тэрбумын хөрөнгөтэнй гэжээ. Уяачид Д.Батбаярыг анддаггүй нь аав Б.Далайтай нь холбоотой гэдэг. Эцэг нь Монгол Улсын тод манлай уяач цолтой бөгөөд бас үе дамжсан уяач гэдэг.
Сонгуульд нэр дэвшихдээ “Үр ашигтай үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж, хараат бус эдийн засгийн орчин бүрдүүлэх”-ийн төлөө ажиллахыг мөрийн хөтөлбөртөө тусгаж явсан түүний хувьд төрийн ордонд түшээгээр сууснаасаа хойш төр түмнийхээ төлөө ажиллахаас илүүтэй төрийн шагналаас буцаагүй, шагнуулж яваа нэгэн. Тэгэхийн учир нь саяхан гэхэд Монгол Улсын алдарт уяач гэх цол тэмдгээр шагнуулсан байдаг.
Тиймдээ ч улс төрийн хүрээнд "битүү морь" нэрлэгдэж буй.
Тэрээр, УИХ-ын гишүүн болсон 2 жилд түүний орлого 980 сая төгрөгөөс 44 сая төгрөг болж БУУРСАН Ч, адууны тоо 130-аас 150 болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮40 сая
Гэр бүлийн орлого:₮147 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,9 тэрбум /Орон сууц-2, Авто зогсоол-7/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая / Toyota SAI , Toyota Land Cruiser 200 /
Мал аж ахуй: ₮8,3 тэрбум /Адуу-150/
Газар: ₮646 сая /Ашиглах-3га-1, Эзэмших-236м2-1, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮936 сая
Хадгаламж: ₮29 сая
Авлага: ₮823 сая
Зээл: ₮0сая гэж мэдүүлжээ.






