Кноп л дарах ажил хийсэн жагсаалтын гишүүн М.Сарнайн орлого нэг жилийн дотор 222 сая болж, 10 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Авлигатай Тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2025 оны ХАСХОМ нэгтгэн гаргажээ. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Кноп л дарах ажил хийсэн жагсаалтын гишүүн М.Сарнайн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд нийт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэжээ.
М.Сарнайн орлого гишүүн болсноор нэг жилийн дотор 16 сая төгрөгөөс 222 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮222 сая
Гэр бүлийн орлого:₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮342 сая /Lexus ES 300, Ford 5OO , BMW X-7 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮2,5 сая
Авлага: ₮580 сая
Зээл: ₮45 сая гэж мэдүүлжээ.


