Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгох хууль батлагдлаа
2026 оны 7 сарын 02

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шударга тэтгэврийн тогтолцооны хууль УИХ-аар 85.9 хувиар батлагдлаа.
Ингэснээр ахмадын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болж байна.
Тодруулбал, 2027 оноос эхлэн 504 мянган тэтгэвэр авагч дээр 100-300 мянган төгрөг шууд нэмэгдэнэ. 10 жил ажиллаад тэтгэврээ 769 мянгаар тогтоолгосон хүмүүст 151 мянга, 1 сая төгрөгөөр тогтоолгоод 10 жил ажилласан бол 140 мянга, 15 жил ажилласан бол 165 мянга гэх мэтээр нэмэгдэх аж.
Хуулийн онцлох заалтуудаас:
- Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.
- 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.
- Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.
- Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.
- Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.
- 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.
- Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.
- Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669696
0 эможи
Зочин
2026-07-02 10:21
Өндөр цалин авч өндөр шимтгэл төлж даатгалын нуруун дээрээ 20, 30 тасралтгүй үүрч явж байсан юу гэж ад үзээд байгаа юм бэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
