Т.Мөнхсайхан: “ТАМХИГҮЙ ҮЕ“ -ийн төлөөх санал ЧУУЛГАНЫ ТАНХИМД шийдэгдэнэ

2026 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Тамхины хяналтын тухай хуульд 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалахыг насан туршид нь хориглох зарчмын зөрүүтэй саналыг миний бие гаргасан. Харамсалтай нь Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед дэмжигдэх боломжтой.

2000 аад оны эхэн үед электрон тамхи дэлхийд анх гарч ирэхэд өнөөдрийнх шиг хүүхэд, залуусын дунд өргөн тархана гэж хэн ч төсөөлөөгүй. Харин одоо никотины шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд бидний ирээдүй болсон хүүхэд, залуусыг онилж байна.

20 жилийн дараа ямар шинэ бүтээгдэхүүн гарч ирэхийг бид мэдэхгүй. Харин ирээдүй үеэ хамгаалах эрх зүйн хамгаалалтыг өнөөдөр бий болгох боломж бидэнд байна.

Тамхи янжуур байна уу, электрон тамхи байна уу ялгаагүй. Тамхийг зөвтгөх эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн нэг ч шалтгаан байхгүй.

Их Британи, Мальдив зэрэг улс орнууд “Тамхигүй үе” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улс ч хүүхдийн эрүүл мэндийг тамхины бизнесээс дээгүүр тавих цаг болсон.

Тамхигүй үеийг бий болгох санал Байнгын хороон дээр дуусаагүй. Чуулганы танхимд үргэлжилнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669580
0 эможи

keyboard_arrow_up