Г.Дамдинням: Газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг ард түмэндээ авч өгөхийн тулд ЗГ, УИХ, ард иргэд бүгд НЭГ ТАЛ болж ажиллаж байгаа

2026 оны 6 сарын 09

Arslan.mn

Яг одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эрдэс баялгын сайд Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Стратегийн орд газруудын хэлэлцээр хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд явагдаж тусгайлсан АМНАТ тооцож явдаг ч гэсэн том хэлэлцээр яригдаж байгаа үед хардлага, сэрдлэгэ дагуулаад яахав. Ашигт малтмалын тухай хууль 13 дахь жилдээ яригдаж байж орж ирж байна. Олон ч өөрчлөлт орж байгаа. Үүний нэг нь зэсийн АМНАТ. Тиймээс энэ хэсэг дээр ойлголцоод ажиллах нь зөв. 

Зэсийн АМНАТ-ыг “Онтрэ” хэлэлцээр дуустал хүлээх байр суурь хэвээрээ байгаа. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд Монголчууд бүгдээрээ нэг баг. Газрын хэвлийн баялгы үр өгөөжийг ард түмэндээ авч өгөхийн тулд Засгийн газар, УИХ, ард иргэд бүгд нэг баг болж ажиллаж байгаа. Бидний дунд дайсан байхгүй. 

“Онтрэ”-ийн бүлэг орд газрын үр өгөөжийн 51 хувь нь ард түмэндээ өгөхийг төлөө бид ажиллаж байгаа." хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669299
0 эможи

keyboard_arrow_up