2021 оны барилдаанд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цолыг нөхөж олгох хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ

2026 оны 6 сарын 02

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийн төсөлд 16 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Тодруулбал: 

  • 1987 оны Монголын бүх ард түмний спартикад,
  • 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
  • 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд
  • Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор байгаа юм. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цар тахлын хүнд жил байсан. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. П.Сүхбат агсан цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ. 

2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүд цолоо авна.

УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 18 гишүүн оролцож, 55.6 хувийн саналаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү тус хуулийн төсөл батлагдах эхний шатаа давж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, дахин санал хураалт явуулснаар эцэслэн батлагдах боломжтой болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669149
1 эможи

Зочин
2026-06-02 14:05
Залуучуудын байгууллагын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөхөд цол өгч байгаа юм бол хүүхдийн байгууллагын ахмадын байгууллагын шоронгийн байгууллагын ойд түрүүлсэн бөхөд улсын наадамд түрүүлсэнтэй адил цол өгөх хэрэгтэй
keyboard_arrow_up