Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг D.PARLIAMENT байршуулж, олон нийтээс санал авахад бэлэн боллоо

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн тухай хууль бол эрүүл мэндийн салбарын “үндсэн хууль” байх учиртай.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас зохицуулалтын уялдаа холбоо алдагдаж, салбарын хөгжлийг цогцоор нь чиглүүлэх системийн шинж чанар сулраад байна.
Үүний улмаас эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн уялдаа хангалтгүй болж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн байв.
Хууль боловсруулах үйл явц нь маш нарийн, урт хугацааны судалгаа, олон талын оролцоо шаарддаг ажил байдаг. Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, бодит хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийн боломжийг олон талаас нь судалж, амьдрал дээр бодитоор хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.
Иймд салбарын шинэчлэл, тогтолцооны уялдаа, иргэн төвтэй тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, иргэд олон нийтийн саналыг авч эхэлж байна.
Та бүхэн хуулийн төсөлтэй танилцаж, саналаа идэвхтэй ирүүлэхийг урьж байна." гэв.
Иргэд та бүхэн доорх линкээр орж саналаа өгөөрэй
https://d.parliament.mn/.../719b9d7f-e4df-4507-b905...






