Шүүхийн жижүүрээс УДШ-ийн шүүгч болтол дэвшсэн Т.Өсөхбаяр 413 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦТАЙ, ₮15 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

2026 оны 5 сарын 13

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулав.

Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил нэг сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил дөрвөн сар ажиллаж байгаа аж.

Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцууллаа.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг одоо УИХ-д танилцуулна.

Тэгвэл Шүүхийн жижүүрээс УДШ-ийн шүүгч болтол явсан Т.Өсөхбаярын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮81 сая
Гэр бүлийн орлого: ₮75 сая
Орон сууц барилга байгууламж: ₮413 сая /Нийтийн орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮23 сая /Toyota, Prius/
Мал аж ахуй: ₮32 сая /Хонь-16, Үхэр-26, Адуу-19/
Газар: 15 сая /Эзэмших-699м2-3, Өмчлөх-700м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮27 сая 
Авлага:  ₮40 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаярын товч намтар:

  • 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй. Ам бүл тавуулаа.

  • 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль,

  • 1995-1999 онд “Их засаг” их сургуулийг эрхзүйч,

  • 2010-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажилсан байдал:

  • 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

  • 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүр,

  • 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

  • 2003 онд Улсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч,

  • 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах,

  • 2006-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч,

  • 2009-2012 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,

  • 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч,

  • 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668873
0 эможи

keyboard_arrow_up