Н.Батсүмбэрэл: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нарын хамтран санаачилсан “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурал эцэслэн баталлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Энэхүү хууль нь эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, донор, реципиентийн эрх ашгийг хамгаалах, ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Мөн амь нас аврах эмчилгээ, тусламжийг эх орондоо хүртээмжтэй авах боломжийг өргөжүүлж, олон гэр бүлд шинэ итгэл, шинэ боломж авчирна гэдэгт итгэлтэй байна.

Хуулийн төслийг дэмжиж ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ баярлалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668812
1 эможи

keyboard_arrow_up