Жилийн 60% хүүтэй аппликейшний зээлийн хүүг бууруулах ҮҮРЭГ ДААЛГАВАР өгчээ

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

УИХ-ын дарга С.Бямбацогт (2026.05.06) Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгох, улмаар зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур бөгөөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. 

Тэрбээр, "ИРГЭДЭЭ ӨРИЙН ДАРАМТААС ХАМГААЛАХ НЬ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮҮРЭГ. Өнөөдөр манай улсад 578 ББСБ байна. 5867 байгууллага санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь ижил төстэй улс орнуудтай харьцуулахад даруй 10-аас 100 дахин олон байна гэсэн үзүүлэлт.

Өөрөөр хэлбэл манайд өндөр хүүгээр хүүлж их ашиг олох боломж байгаа учраас борооны дараах мөөг шиг ийм олон зээл санхүүгийн байгууллага үүссэн байх талтай.

Тиймээс СЗХ-ны удирдлагад:

  • Иргэд аж ахуйн нэгжид яавал бага хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлдэг болох
  • Хуулиас давсан журмуудаа цөөлж цэгцлэх
  •  Сарын 5%, жилийн 60% хүүтэй апплейкшны зээлийн хүүг бууруулах
  • Эрсдэл учирсан үед даатгалын нөхөр төлбөр төлөхөөс зайлсхийж хойш суудаг даатгалын компаниудад хатуу хариуцлага тооцдог болох чиглэлээр 7 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Даатгалын компаниуд давуу, иргэд дутуу эрхтэй байж таарахгүй. Хүүгийн дарамт, хүнд суртлын хүлээсээс иргэдээ чөлөөлөх нь төрийн үүрэг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668798
1 эможи

Баярмаа Батсайхан
2026-05-07 13:35
Ene bank busuudiig boliulmar bn % ondor toloxgvi bol xvn daramtladg
Цэвээнжав Гэндэнгончиг
2026-05-07 13:20
Хурдан хэрэгжих
keyboard_arrow_up