Орлогоо ₮1 тэрбум болтол нэмэгдүүлсэн гишүүн Д.Үүрийнтуяа ₮1,4 тэрбумын орон сууц, ₮440 саяын бэлэн мөнгөтэй

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Үүрэнтуяагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, 2023 онд буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч дарга байхдаа жилийн 346 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор 1 тэрбум орлоготой гэж ийнхүү мэдүүлжээ.

Түүнийг УИХ-ын гишүүн асан, “Монросцветмет”-ээр овоглодог Б.Бадамсүрэнгийн татаасаар ГОК-д хөл тавьсан гэдэг бөгөөд манай улсын саалийн үнээ гэгддэг тус том байгууллагын санхүүг 7 жил “атгасан” байдаг. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮176 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум  /Орон сууц-3, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮97 сая  /Lexus, RX 400  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮9,7 сая /Үхэр-4, Хурдан удмын адуу-1, Адуу-2/
Газар: ₮5 сая /Эзэмших-1500м2-3, Эзэмших-21м2-1, Өмчлөх-5000м2-2 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮33 сая    Бэлэн мөнгө: ₮440 сая
Авлага: ₮135 сая
Зээл:  ₮889 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668480
1 эможи

keyboard_arrow_up