ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, 2026 оны 3-р сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан.
Тус хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ хэлэлцэж, 66.7 хувийн саналаар дэмжсэн. Үүний дараа чуулганаар тус хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх талаар санал хураах байсан ч АН-ын бүлэг ирц хүрээгүй болон хуулийн төсөлтэй сайтар танилцах хэрэгтэй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн билээ.
Уг завсарлага өнөөдөр дуусч, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хуураана.
|
ПҮРЭВ ГАРАГ /2026.04.16/ |
||||
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
|
1 |
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Бусад |
10.00 |
“Их хуралдай |
|
