Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг үргэлжлүүлнэ
2026 оны 4 сарын 14

УИХ-ын гишүүн, яллагдагч Д.Амарбаясгалан болон түүний өмгөөлөгч нар яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хянан хэлэлцжээ.
Улмаар хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн, яллагдагч Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668411
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
