“Давхар дээлтэй“ НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөний орлого жилийн дотор ₮69 саяас ₮126 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн түүний хувьд одоогийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга асан Н.Учралын зөвлөхөөр томилогдсон. Ингэснээр  "ДАВХАР ДЭЭЛ"-тэй болж буй.

Б.Дөлгөөн нь Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал, Үндэсний хөгжлийн газрын дэд дараар ажиллаж байсан. 2024 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайдын  Хувийн хэвшил, мөнгөний бодлого хариуцсан зөвлөх  Б.Дөлгөөний 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр түүний  орлого жилийн дотор ₮69 саяас ₮126 сая болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮126 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮699 сая  /Нийтийн орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая  
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮15 сая /Өмчлөх-528м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮67 сая
Хадгаламж: 190 мянга
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮89 сая гэж мэдүүлжээ.

Мөн давхар орлого буюу  хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа байхгүй гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668356
0 эможи

keyboard_arrow_up