Улс төрийн богинохон намтартай О.Номинчимэг гишүүн ₮2,8 тэрбумын үнэлгээтэй 3 ОРОН СУУЦ, ₮1,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүнийг “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч, нөхөр нь “Оюутолгой”-н хуулийн хэлтсийн захирал гэдгээр олон хүн мэднэ. Энэ угшлаар нь О.Номинчимэгийг Рио Тинтогийн улс төр дэх нэг гар хөл гэх хардлага ч явдаг.  Түүний хувьд улс төрийн богинохон намтартай, УИХ-ын даргын зөвлөх байсан гэдгээс өөр зүйлгүй. 

О.Номинчимэг гишүүн болсноор орлого нь 57 сая төгрөгөөс 69 сая төгрөг болж өсөж, мөн хадгаламж нь 1,1 тэрбум төгрөгөөс 1,7 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮69 сая
Гэр бүлийн орлого: ₮595 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,8 тэрбум  /Орон сууц-3, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮220 сая  /Lexus, 570, Tesla маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮3,5 сая /Эзэмших-536м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮1,7 тэрбум 
Авлага: ₮80 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668343
0 эможи

keyboard_arrow_up