Б.Хэрлэн: УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчлаад дураараа авирлаж байгаа нь зөв юм уу

2026 оны 4 сарын 07

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-р хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн "Гишүүний тангараг өргөөд, парламентад орж ирэхээрээ хэлэх хэлэхгүй үг хэлдэг, цадиг ёс жудаг гэж байхгүй авирлаж байна. Ёсзүйн асуудлыг зохицуулсан энэ хуулийг оруулж ирэх хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлаараа хавхалчилж дур зоргоороо авирлаад байх нь зөв юм уу?" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668316
1 эможи

Зочин
2026-04-08 12:53
Хулгай луйвар, хүн зодсон гишүүн бол хуулиын дагуу зохих арга хэмжээ авагдана. Гэтэл хээр гадаад ажилгүй хэдэн хүн цуглуулж орилж хашгиран дээрэлхэж, хөдөөнийхэнтэй элдэв болж , заримтай нь амраглан сууж байсан хүмүүжилгүй, эрээ цээрээ алдсан хүн хурлын танхимд би хулгай хийж, хүн зодоогүй ёсзүйтэй хүн гээд өдөр бүр хэрүүл маргаан үүсгэж, хүн доромжлоод, худалдаа наймаа хийгээд, бараа таваар сурталчилаад суугаад байх хэрэг үү. Энэ бол дээр дурдсан нөхдүүдийнхээс ч хэцүү асуудал байх юм. Иймээс энэ хүнээс чөлөөлөх, дараа дараагийн сонгуульд маш өндөр шалгуураар хүнээ сонгох нь энэ тэргүүний зорилт болно. Үнэндээ Нара гэх эмэгтэй шиг хүххдээ гаргаад сууж чадахгүй ирж, ордны коридороор орилж хашгиран, танхимд ёсзүйгүй байдал гаргаж байгаа хүн тэнд байгаагүй шүү. Нөгөө талаар УИХ гишүүд намуухан аятайхан л байсан. Одоо бас хэл ам нь ихсэж харагдаж юм. Үүнийг хязгаарлаж, эхнээс нь хатуу арга хэмжээ авахгүй бол олон олон Нара танхимыг дүүргэж, хэрүүлийн бузар болж, гишүүд эхнээсээ ядаргаанд орж болзошгүй юм. ч илүү хэцүү асуудал байж болох юм.
Зочин
2026-04-08 08:43
бид тийм бузар үг хэллэг яриатай, зодолдсон ийм гишүүдээсээ салах цаг болсон шүү. одоо аль ч төвшинд бузар доромж үг хэллэгийг хэлээд эхэллээ. Төрийн албаныхаас бусад бүх хүн элдэв муухайгаар хэлдэг ярьдаг болсон байна.
Зочин
2026-04-07 16:55
Үнэхээр буруу шүү. Ийм хачин ёсзүйгээ бүрэн алдсан гишүүн урьд өмнө байгаагүй. Ард түмний төлөөлөл гээд дээр хууль батлалцах гээд сууж байгаа бидэнд бол хүндлэх ёстой эрхэм хүн байх ёстой. Гэтэл эрээ цээрээ алдаж, гишүүдэд буруу үлгэрлэл үзүүлсээр, одоо хэвийн юм шиг болгох гэж гүтгэлэг доромжлол, хэрүүлээр танхимыг бузарлаж байна.
keyboard_arrow_up