Т.Мөнхсайхан: Хүүхэд сургуулийн орчинд амиа алдах нь хэвийн мэт болтлоо байдал хүндэрчээ

2026 оны 4 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын гишүүд санаачлан боловсруулсан юм. 

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Стандарт шаардлага хангахгүй орчинтой сургууль 50-аас дээш хувьтай байна. Хүүхэд сурч боловсрох гэж очдог сургууль дээрээ очоод амь насаа алддаг асуудал цөөнгүй гарлаа. Энэ нь хэвийн мэт бодож бид тоохгүй өнгөрөөдөг болтлоо нөхцөл байдал  хүндэрсэн байна.Үүнд хариуцлагажуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

Бид аливаа асуудал үүссэнийх нь дараа биш үүсэхээс нь өмнө хэрхэн яаж сэргийлэх талаарх зүйл заалтууд хуулийн төсөлд орсон" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668256
0 эможи

keyboard_arrow_up