П.Анужин: Э.Болормаа “Баримжаатай ярих юм шүү“! Өрийгөө магтах гэж үргэлж өнөөхийг жишээ авч муулж байдаг “төлөвшөөгүй зан“

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан П.Анужин Э.Болормаа гишүүнд "Баримжаатай ярихыг" сануулав.

Тэрбээр, энэ талаар өөрийн цахим хуудаснаа " Баримжаатай ярих чухал шүү!

Монголчуудад нийтлэг байдаг нэг алдаа бол өөрийгөө магтах гэж үргэлж өнөөхийг жишээ авч муулж байдаг “ төлавшөөгүй зан”.

Тухайн үе бүхэн хүнээ төрүүлдэг юм! Өмнө нь байгаагүй гарамгай улс гэнэт гараад ирсэн мэт ярьж болохгүй л дээ! Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүд тулж түшиж байж л өнөөдрийн та нарын гарт төрийн өндөр эрх мэдэл, эрх чөлөө очсоныг үгүйсгэмгүй. Жишээлбэл, бүсгүйчүүд та нарыг 30 хэдүүлээ болгох бодит алхамыг муулаад байгаа өмнөхүүд чинь хийсэн, тойрог төсөвт хүлэгдэхгүй хүссэнээ ярьж болдог жагсаалтыг чинь мөн л өмнөхчүүд чинь хийсэн билээ. Өмнөхөө үгүйсгэн зууралдах биш сайжруулаад явах нь эрүүл хандлага шүү!

Эрхэм гишүүн, өмнөх 76-ын ирцийг хараарай, бид илүү, бид өмнөхүүдийн ярьж чаддаггүйг шударга шулуун ярьдаг болохоор л гэнэ… Сүүлчийн 76-ынх нь ирц, хоцролт муу байгаагүй, харин ч сайн байсан юм шүү! Аливаа парламент бүхэнд алдаа оноо бий, төгсчүүд биш учир. Монголын заяа их гэдэгчлэн шударга шулуун хүмүүс аль ч төрд байдаг л юм. Өмнөх гишүүд хий эргэж орлилдохоосоо илүү салбаруудын маш олон суурь хуулиудыг хийсэн байдаг юм! Харин тэдгээр хуулиудыг мэдэж байгаа, хэрэгжилтийг нь шахаж байгаа гишүүн байна уу даа?!! Хууль ярьж яваа хүн цөөн л харагдах юм даа." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667973
1 эможи

hovd
2026-03-19 22:56
bolormaa toonoor orj ireed khovdiig samarsan. odoo ulsiig samarch yavna daa
Зочин
2026-03-19 19:15
Анужингийн сургааль дутаж гэнээ зайл
Пангуужий
2026-03-19 17:16
Өмнөх чуулганы зарим гишүүдийн өрөө бол бүр янхны газар болчихсон л гэлцдэг шдээ. УИХ-д түр суугаад жийгдсэн зарим гарууд өөрсдийгөө асар их гавьяатай гэж санах нь маш буруу сэтгэмж өвчин юм
Зочин
2026-03-19 12:27
Би уг нь Анужин, Болормаа нарыг хоёуланг нь боловсролтой, даруухан, үнэ цэнэтэй эмэгтэйчүүд гэж боддог. Ялангуяа Болормаа бол өндөр болвсролтой, гадаад дотоодын банк санхүү, төрийн томоохон байгууллагад ажиллаж байсан, залуу хүн ггэхэд аймгийн засаг дара хүртэл хийж байсан ёсзүйтэй, хүмүүжилтэй, хүчтэй, зорилготой, боловсролтой залуу боловсон хүчин гэж дүгнэдэг. Анужин ч ялгаагүй ухаантай ёсзүйтэй, боловсролтой, улс төрийн зүтгэлтэн байсан эрхэм гэж боддог. Та хоёр иймэрхүү харагдахаар нөгөө Нара гэх гишүүн юу гэж ярих бол. Больцгоо. Та хоёр бол яавч ингэж болохгүй. нэр төрөө бод.
keyboard_arrow_up