Төслөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээс шалгагдаж эхэлсэн гэх Б.Пунсалмаа УИХ-ын гишүүн болсноор хөл дүүжлэх УНААГҮЙ болжээ

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа хамаарал бүхий компаниар mөслөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээс шалгагдаж эхэлсэн, жилийн 85 тэрбум төгрөгийн орлоготой гэгддэг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамаарал бүхий компани авто замын төслөөс 260 гаруй тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар бид тодруулж байгаад хүргэх болно.
Түүний хувьд УИХ-ын 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч үеэр өөрийн жилийн орлогоо ₮85 тэрбум, гэр бүлийн орлого нь ₮84 тэрбум гэж мэдүүлж олон нийтийн нүдийг орой дээр нь гаргасан гэдэг.
Тэрбээр Пунсалмаа сангийн үүсгэн байгуулагч, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, М-Ойл группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ийнхүү УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Тэгвэл 2024 онд буюу УИХ-ын гишүүн болсноор түүний орлого нь 91 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮77 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,6 тэрбум /Амины орон сууц -2, орон сууц-4, Хашаа байшин-2, Авто граж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮400 сая /Эзэмших-400м2, Өмчлөх-700м2 нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮485 сая
Хадгаламж: ₮467 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Түүний 2020 оны сонгуульд нэр дэвших үеийн ХОМ:

