Монголбанканд ажилладаг эхнэрээ “орлогогүй“ хэмээн мэдүүлсэн Ө.Шижир ₮2,8 тэрбумын ОРОН СУУЦТАЙ, ₮98 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 1 сарын 22

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  парламентад туршлага нимгэнд тооцогддог УИХ-ын Ө.Шижирийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Түүний эхнэр Монголбанканд ажилладаг ч гэсэн ХОМ дээрээ "ОРЛОГОГҮЙ" гэж худлаа мэдүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮98 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,8 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮300 сая / Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570- 1/
Мал аж ахуй: ₮50 сая /Адуу-5/
Газар: ₮191 сая /Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-1 нийт 2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮7 сая
Хадгаламж: ₮4 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Баялагын хувь ХК 10000ш, Фүүдкорп ХХК, Эм Ди Си Ресорс ХХК 100%, Эм Ди Си рэйл эстате ХХК 100% эзэмшдэг гэж мэдүүлсэн.

Баялагын хувь ХК, Фүүдкорп ХХК, Эм Ди Си Ресорс ХХК, Эм Ди Си рэйл эстате ХХК-ны үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд үйл ажиллагааны нэг чиглэл нь "Гадаад худалдаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Худалдааны зуучлал" байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
667273
1 эможи

Зочин
2026-01-22 20:06
Энэ шижир хөдөөнөөс орж ирсэн муу орк юм. Ээж нь хүүхдийн өдөр өнжүүлэх төв ажиллуулдаг.
keyboard_arrow_up