Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэн хүргэж байна

2026 оны 1 сарын 12

Arslan.mn

Брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийн номын дээжийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд хүлээлгэн өглөө.

Үр дүнд 11500 гаруй харааны, 10000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн харьяа дүүрэг, хууль тогтоомж сурталчлах төв, номын сан, салбар холбоондоо хандаж Үндсэн хуулиа унших, судлах боломжтой боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх бол тусгай сэдэв биш, төрийн бодлогын суурь зарчим.

Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш.

Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм.

Эрх чөлөөний наран иргэн бүрийг алагчлалгүй ивээх болтугай!

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667102
0 эможи

keyboard_arrow_up