“Тумбааш“-ын экс босс жагсаалтын Б.Батбаатарын орлого ГИШҮҮН болсноор ₮20 саяас ₮331 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 1 сарын 12

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин парламентад орж ирсэн, ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.  

Орох оронгүй, автомашингүй гэдэг Б.Батбаатарын орлого нь гишүүн болсноор 20 сая төгрөгөөс 331 сая төгрөг болж нэг жилийн дотор НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮331 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого:  ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая 
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮20 сая /Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮4,9 сая
Авлага: ₮0 сая 
Зээл:  ₮0 сая  гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара намын дарга Б.Батбаатарыг үндсэн ажлаа хийхгүй, хийдүүлж байгааг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр шүүмжилж, түүнээс нь болж намаасаа хөөх санамжийг ч өгч байв.

Цагтаа УИХ-ын гишүүн Б.Батбаатар АН-д гишүүнчлэлтэй, III, IV хороололд “Тумбааш” нэртэй дэлгүүртэй, “Тумбааш” нэртэй авто угаалгын газартай, “Азийн хөгжлийн сан” гэдэг хадгаламж зээлийн хоршоотой баян улстөрчдийн тоонд орж байв. Хадгаламж зээлийн хоршоо нь дампуурснаар “Тумбааш” дэлгүүрээ зарж улс төрөөс завсарлага авсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667094
0 эможи

keyboard_arrow_up