“Алтны магнат“ жагсаалтын гишүүн Ж.Баясгалан ₮1,1 тэрбумын ОРОН СУУЦ, ₮1,5 тэрбумаар үнэлэгдэх 200 АДУУТАЙ

2026 оны 1 сарын 09

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас жагсаалтаар нэр дэвшин, парламентад орж ирсэн Ж.Баясгалангийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж, УИХ-д сонгогдсон анхны гишүүн бөгөөд түүнийг "Баян Баясаа" гэдгээр нь андахгүй. Учир нь уул уурхайн салбарт түүний хувьцааг нь эзэмшдэг “Үүрт гоулд” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантын голд алт олборлож иржээ.

СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч уул уурхайн салбарт бизнес эрхэлж, алтны магнат болж хөлжсөнийгөө аавынхаа мэргэжилтэй холбодог.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮64 сая
Гэр бүлийн орлого:  ₮27 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-1, Авто граж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮760 сая / Lexus, LX 600, Toyota Prius XW50, Ford 150 нийт 3 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮1,5 тэрбум /Хурдан удмын адуу-50, Адуу-150, Үхэр-207/
Газар: ₮320 сая /Эзэмших-400м2-1, Өмчлөх-5000м2-4, Өмчлөх-700м2-1₮ нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮300 сая
Хадгаламж: ₮947 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667080
1 эможи

Зочин
2026-01-09 23:07
энэ хүн бүр гишүүн болоод аймаар баяжсаг шүү үнэхээр ард түмний төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаад бга гэж санагдсан гадаад явж байгааг нь рарсан маш бийлэгжүү хүн байна лээ дээ
keyboard_arrow_up