Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ₮63 саяын ОРЛОГОТОЙ, ₮289​​​​​​​ саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 12 сарын 26

Arslan.mn

Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Тагнуулын ерөнхий газраас төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан билээ.

Тэгвэл түүнийг энэ хүрээнд улмаар яллагдагчаар татжээ.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж нарт хэрэг бүртгэлт нээн шалгаж, яллагдагчаар татах үндэслэл бүрдсэн гэж үзэн, Нийслэлийн прокурорын газраас тогтоол баталжээ.

Яллагдагчаар татагдсан ч  тогтоолтойгоо танилцахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж эхэлсэн  Х.Булгантуяа гишүүний 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮63 сая
Гэр бүлийн орлого: ₮25 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮560 сая  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-629 м2-1, Эзэмших-697 м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮150 сая
Хадгаламж: ₮289 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өнгөрсөн арваннэгдүгээр сард Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөөд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666927
1 эможи

Зочин
2025-12-27 11:07
Үндсэн хууль зөрчиж бгааг нь олон хүн хэлсэн дээ,,, үл тоосон,,,, одоо яая гэхэв дээ,,, ялыг өг!!!!
Зочин
2025-12-27 05:28
Булгантуяа авнай тэр хурлын үеэр арай хэтэрхий байсан аймаар улайрч чиёирч дөйрсан одоо яаая гэхэв дээ Аиарбаясгалан дарга нь аврах юм байлгүй дэ даргадаа пялдагадаад Монгол улсын эцэг хуулийг уландаа гишгээд өөрөө ийм байдалд орлоо доо
keyboard_arrow_up