Францад суух Элчин сайдаар томилогдох Ц.Мөнх-Оргил ₮2 тэрбумын ХАУС, ₮8 тэрбумын ХАДГАЛАМЖ, ₮4,4 тэрбумын АВЛАГАТАЙ

2025 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.

Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүг эгүүлэн татаж, оронд нь Цэндийн Мөнх-Оргилыг томилохоор болжээ.

Түүний хувьд 2024 оноо эхлэн УИХ-д дарга асан Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Тэгвэл Франц Улсад суух Элчин сайдаар томилогдох УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮54 сая
Гэр бүлийн орлого: ₮1,6 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум  /Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮170 сая /Lexus, 570, Жийп болон туулах чадвар өндөр машин нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮72 сая
Хадгаламж: ₮8 тэрбум  /дотоод/ ₮750 сая /гадаад байгаа/
Авлага: ₮4,4 тэрбум
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666781
1 эможи

Зочин
2025-12-16 11:47
ЭНэ хүн бол ГХ сайд байх боловсролтой хүн. Гэтэл элчин сайдаар томилоод байгаа нь Батцэцэг гэгч боловсролгүй чадамжгүй эмэгтэйгээс холдуулж буй хэрэг үү.
keyboard_arrow_up