Тамгын газрын ажлыг хутгаж,”завхруулсан” Б.Баасандоржийн орлого нь УИХ-ын ЕНБД болсноор ₮79 саяас ₮124 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 11 сарын 28

Arslan.mn

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг сэлгэхээр болж буй.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамгын газрын ажлыг улс төрчидтэй үйл ажиллагаатай хутгаж,”завхруулсан” УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьжээ. Саналыг нь хүлээн авсан Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өнөөдөр чөлөөлсөн юм. 

Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх нь тодорхой болсон Б.Баасандоржийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрээр 2023 онд буюу ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа 79 сая төгрөгийн орлоготой байсан бол, УИХ-ын ТГ-ын ЕНБД болсноор 124 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮124 сая
Гэр бүлийн орлого: ₮37 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮400 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл:₮70 сая /Суудлын жижиг машин,Suzuki, Jimny/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая  /Эзэмших-700м2-3 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮35 сая     Бэлэн мөнгө:₮24 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮126 сая гэж мэдүүлжээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад буруу мэдээлэл өгч, Үндсэн хууль зөрчүүлсэн гэх асуудалд нэр холбогдоод буй юм. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилогдоход эл албан тушаалд ирсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666506
0 эможи

Зочин
2025-11-28 21:26
энэ хүнийг тагнуулаас шалгах хэрэгтэй улсыг бусниуосан
keyboard_arrow_up