Н.УЧРАЛ: Орон тооны бус зөвлөх ОУ-ын уулзалтад яам төлөөлдөг болчихсон юм уу. Юу яриад байгаа юм

2025 оны 11 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын зөвлөхтэй холбоотой асуудлыг гаргаж тавив.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн сайдын зөвлөх ОУ-ын хуралд очоод тамхины асуудлыг дэмжих байр суурийг илэрхийлсэн. Тэнд хэний байр суурийг илэрхийлчихэв.

ЭМЯ-ны төлөөлөл: Ж.Чинбүрэн гишүүний зөвлөх н.Энхбаяр оролцсон. Энэ хүний байр суурь ЗГ-ын байр суурь биш.

УИХ-ын дарга Н.Учрал: Орон тооны бус зөвлөх ОУ-ын уулзалтад яам төлөөлдөг болчихсон юм уу. Юу яриад байгаа юм.

ЭМЯ-ны төлөөлөл: Энд хоёр өөр хүний тухай яригдаж байна. Женевт болсон хуралд явсан нь УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх н.Энхбаяр гэдэг хүн. Харин Эрүүл мэндийн сайдын зөвлөх бол Б.Дэмбэрэл гэдэг хүн ажиллаж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666479
0 эможи

Бодооч
2025-11-28 08:23
Орон тооны бус гэдэг нэршилэээ болчихоочээ. Тэд нарт чинь татвар төлөгч нарын мөнгөнөөс цалин гээд мөнгө угаалт яваад байгаа юумшдээ
Зочин
2025-11-27 21:07
Чинбаян гаа зайлуулаачээ
Зочин
2025-11-27 13:38
галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг засаг төртэй юмаа монгол улс
keyboard_arrow_up