Ц.Даваасүрэн: Өнөөдөр иргэд халамж, хов живээр амьдарч байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид гоё ганган юм ярьж, попорч суух биш, цөөхөн хэдэн суурь асуудалдаа төвлөрөх ёстой. 3 сая иргэнээ тэжээх баялаг бидэнд бий. Дутагдаж байгаа зүйл нь удирдлага буруу, хоёрдугаарт иргэдээ бүтээлч, халамжийн бус чиглэлд хүмүүжүүлж чадахгүй байгаа явдал.
Ядуурлыг бууруулъя, хөгжье гэвэл иргэд бүтээлч хүн болох ёстой. Харин өнөөдөр иргэд халамж, хов живээр амьдарч байна.
Ийм байхад улс хөгжихгүй. Бид удирдаж чадахгүй байна.
Ажлын байр нэхдэг, эх оронч сэтгэлгээтэй иргэн бий болгохын тулд боловсролын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Сурах бичгүүдийг, түүхийн хандлагыг, унших бичгийг хүртэл шинэчлэх ёстой.
Хэдхэн дарга зүтгээд улс хөгжихгүй. Иргэд нь өөрсдөө зөв сэтгэлгээтэй, ёс суртахуунтай, боловсролтой байж байж л хөгжил ирнэ." гэв.
