Т.Доржханд: Би Засгаас гарах талаар огт яриагүй. АН-ынхан ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болчихож

2025 оны 11 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сайд нар чинь таныг хүндлэхгүй чуулганд суухгүй байна шүү дээ. Т.Доржханд сайд чинь засгаас гарах юм сан гэчихсэн явж байна лээ." гэсэн юм. Харин түүний илэрхийлсэн байр суурийг Шадар сайд Т.Доржханд үгүйсгэв. Тэрбээр "Би Засгийн газраас гарах юм сан” гэж огт яриагүй. Ардчилсан намынхан ХҮН намыг засгаас гаргамаар байгаа бол хэлээрэй. ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болчихож" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666318
0 эможи

Зочин
2025-11-13 12:53
Энэ өмхийрсөн суганы үс юу гэж Засгаас сайн дураараа гарах вэ дээ
keyboard_arrow_up