Ж.Алдаржавхлан: УИХ-ын гишүүд сар бүр тойрогт ажиллах нэрийдлээр 20 сая төгрөг авдгийг болиулах шаардлагатай

2025 оны 11 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Бид төсвийн том зарчим баримтлах ёстой. Эхлүүлсэн ажлаа дуусгаад явах ёстой. Хан-Уул дүүрэгт сургуулийн ачаалал өндөр, 2-3 мянган хүүхэдтэй, ангид 50-60 хүүхэд сууж байхад төсвийг нь ингэж хасаж болохгүй. Би өнгөрсөн жил хотхон барихдаа сургууль заавал оруулах хууль батлуулсан, гэвч хэрэгжилт муу байна. Миний үзэл бодлоос болж хүүхдүүдийг хохироож болохгүй.

Гишүүдийн сарын 20 сая төгрөгийг тойргийн ажилд ашигладаг, хэн ч өвөртлөхгүй. МАН-ын бүлэг энэ 20 саяыг татах уу, бүсчилсэн хөгжил рүү оруулах уу гэж ярьж байгаа. Ер нь Их Хуралд баячууд биш, жирийн хүмүүс ч байх ёстой.

Тэгж байж иргэдийн төлөөлөл болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666228
1 эможи

Зочин
2025-11-06 23:50
Өөр ард түмэнд мэдэгдэхгүй олон юм байгаа даа. Завлөх, туслах, унаа, хоол, хууль боловсруулах, гишүүний төлөөлөгч, гишүүнээс буусны шагнал .....
Зочин
2025-11-06 21:32
өө за за ард түмнээс санал гуйлгчиож аьчаад тэгэнд ард түмнээс хулгай хийж авна хуурч нэг авна алдагийн байна
keyboard_arrow_up